Мод бол амьд организм. Мод хэрвээ ярьдаг байсан бол хавирга сүв рүү нь хурц сүх хөрөө барьж халдлан довтолсон хар өдрүүдийг бидэнд нулимстай хэлэх байсан биз. Хүнээр бол гар хөлийг нь тайрч мөчир үндсээр нь тасдаж байгаа хүн танд өнөөдрийн олох олз ашгаар өнө хойчийн өв хөрөнгөө бүү солиоч гэдгийг сануулъя !!!


Ойг хэдхэн хар гартнууд тайрч сүйтгэж дуусгаж байна даа. Тэдний хийсэн нүгэлийг цайруулж шинэ мод тарьлаа ч 70-80 жил өнгөрч байж нялх суулгацууд маань өдий дайтай болж урьдын хэвэндээ орно гэж бодохоор...


Дахин хөрөө сүхээ агссан хүйтэн гартнууд Баянзүрх хайрханаас хол байг.


Unagah modgui bolson Bayanzurh hairhanii hojuul n hurtel amar zaya uzehgui n ee. Tuleendee tairah modgui ted hojuul ovchij amidarch bn. " Ovchson hojuul " or zumsmeer orovdoltoi haragdaj baiv.


"Баянзүрх хайрханы ойжуулалт" хэлэлцүүлгийн өмнө хайрханд хийх ойжуулалтын га газрын хэмжилтийг хийлээ. "Цэцэрлэгжилт" компани, Мy сlub-ийн гишүүдийн тусламжтайгаар 5,6 га газарт  2100 орчим хожуул байгааг тогтоолоо. 


“Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид- Продюсер, редактор: Б.Саруул, Зохиолч: Б.Батрэгзэдмаа, Зөвлөх: Г.Мэнд-Ооёо, Д.Батбаяр, Ж.Баяр, Б.Борхүү, Б.Баатар, Найруулагч: Ц.Жамъянсүрэн, Зураглаач: Ц.Жамъянсүрэн, Д.Мөнх-Од, Эвлүүлэгч: С.Энхтулга, Туслах найруулагч: Г.Оюунтөгс, Дууны найруулагч: С.Энхтулга, Компьютер графикч: Ц.Мөнх-Очир, Б.Батнасан, Зураач: Б.Бат-Эрдэнэ, Ж.Вандандорж, Гэрэлтүүлэгч: Л.Лутсайхан, Дуу оруулсан: Т.Цэнпилмаа, О.Оюун, Хөгжим Алтан ураг хамтлаг, Нүүр хувиргагч: Д.Дагирмаа, Стилист: О.Цэцэгмаа, Жолооч: Ч.Баярсайхан, Зургийн дарга: Д.Гантулга нар тус тус ажиллажээ. 


“Цагаан тэмээ аалз” БОАЖЯ-ны Хэвлэлийн албаны дэмжлэгтэйгээр DVD хувилбарт орсон байна.


“Цагаан тэмээ аалз” DVD-ны англи хэл дээрх орчуулгын ажлыг Сүхбаатарын Шинэцэцэг хийсэн байна.


“Цагаан тэмээ аалз” DVD-ны ковер, дизайны ажлыг UBS телевизийн компьютер графикч Ц.Энхзаяа гүйцэтгэсэн байна.


“Цагаан тэмээ аалз” баримтат, уран сайхны нэвтрүүлэг нь 2011 оны 01-р сарын 11-ны өдөр цацагдаж байв.


“Цагаан тэмээ аалз” DVD 2011 оны 11-р сарын 11-нд анх худалдаанд гарав.


“Баянзүрх хайрханы ойжуулалт” буюу “Цагаан тэмээ аалз” хэлэлцүүлэг 2012 оны 02-р сарын 01-ны өдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт зохион байгуулагдав. 


“Цагаан тэмээ аалз” DVD-ны нээлтийн өдөрлөг 2011оны 11-р сарын 16-нд Max mall төвд байрлах UBS CD shop-д болов.